
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.4 хувийн ирцтэйгээр эхэлж Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Харин одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Г.ДАРЬ