
Хүчирхийлэлд өртсөн охины эцэг, эх нь түүнийг сургуулийн бие засах газарт шоконд орсон байдалтай байхад нь олжээ. Хоёрдугаар ангийн сурагч, долоохон настай охиныг хүчирхийлсэн тухай сонссон хотын оршин суугчид тэр даруй сургуулийн орчимд цугласан байна. Охины хүчиндүүлсэн бие засах газар нь сургуулийн захирлын өрөөтэй зэргэлдээ байдаг гэнэ. Албан үүргээ биелүүлэхдээ хайнга хандсан хэмээн цагдаагийнхан сургуулийн захирлыг саатуулаад байна.
Энэтхэгт сүүлийн үед хүчирхийллийн сэдэв нийгмийг цочроосон чухал асуудал болж хувираад байна. Ард иргэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах арга хэмжээг чангатгахыг эрх баригчдаас шаардан, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсаар байна.
Ш.МЯГМАР