@BaterdeneKh Цэцэрлэгийн тарах цагийн асуудлыг хөндөж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

@BaterdeneKh Цэцэрлэгийн тарах цагийн асуудлыг хөндөж байна

Монголын твиттерчид өдөр бүр хүрээгээ тэлж, хэдэн зуугаараа тоологдохуйц болоод байгаа. Тэд өдөр тутмын сонирхолтой мэдээллээ солилцохын зэрэгцээ, өнөөгийн нийгэм дэх хамгийн эмзэг сэдвүүдийг сонгон авч, өдрийн онцлох сэдэв болгон зарладаг. Зөвхөн зарлаж, санал бодлоо солилцоод зогсохгүй хариуцсан салбарын сайдтай хамтран шийдэлд хүрдэг жишиг тогтож эхлээд байгаа нь олзуурхууштай.
Монголын сайдуудаас хамгийн идэвхитэй үр дүнтэй, улстөржилгүй, хүмүүсийн санал бодлыг шуурхай сонсож хариу өгдөг сайд бол яах аргагүй @.
Ерөнхийлөгч твиттерт нэгдсэн нь сайшаалтай ч одоогоор мэдээний линк нийтлэх төдий жиргэж байна. Тун удахгүй бид төрийн өндөрлөгүүддээ твиттерт үгнээ хэлж, тэд хариулдаг болно гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдрийн твиттерийн онцлох сэдэв "Цэцэрлэгийн тарах цагийг хойшлуулах". Энэ сэдвийг @ эхлүүлээд байгаа ба салбарын сайд @ болон бусад твиттерчүүд санал бодлоо солицож байна.

Асуулт:

-@ Сайдаа Хүүхдийн цэцэрлэгүүдыг ажлын цаш дуустал (бүр 7 цаг хүртэл)ажиллуулж болохгүй юу? Ингэхийн тулд юуг яаж өөрчлөх вэ? Одоо бол 4,30-5 цагийн хооронд хүүхдээ авах ёстой. Гэтэл ажлын цаг 6 хүртэл байдаг! Хүүхдээ цагт нь авахгүй бол 30мин/500₮
Хариулт:


илvv цагийн менге гэдэг зvйлийг нь шийдэж чадахгvй байгаа юм аа

Асуулт:
: Илүү цагийн цалинг эцэг эхчүүд хариуцсан ч болно. Хамгийн гол нь эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгмөөр байна. Би одоо хүүхдээ хувийн цэцэрлэгт явуулдаг. Орой 7 цагт авдаг юм. Сард 200,000. МУИС-с өндөр төлбөртэй болчихож байгаа юм.

Хариулт:


эцэг эхийн зевлел нь хуралдаад шийдэх эрх зvйн боломж нь нээлттэй. Яамнаас чиглэл егехеер нугалаа хийчих гээд байдаг.

Асуулт:

: Цэцэрлэгийн багш нарыг мөнгө авч болно гээд. Гэхдээ дээд хязгаарыг нь заагаад өгчихөж болохгүй юм уу?

Uyanga @ @ Ажил 9-оос эхэлнэ. Гэтэл цэцэрлэг 8.30-д арай гэж хүүхдээ хүлээж авч эхэлдэг. Орой 5-аас хүүхдээ авах гэж даргадаа бөөн "комбий" зохиож ярина.

muuguu
@ яг үнэн эцэг эхчүүд шийдэхэд бас төвөгтэй байдийма. Харин багш нартай нь хүссэн эцэг эх шууд гэрээ хийж болох бол

-@ Эцэг эхийн санал, цэцэрлэгийн саналтай хамт надад гаргаад өгчих.

Энэ асуудал одоо ч твиттерт халуун яриа болон өрнөж, асуудлын гарцыг олохоор санал бодлоо солицож байна. Танд энэ сэдэв хамааралтай бол, энэ талаар санал бодлоо солилцмоор байгаа бол яг одоо твиттерт ороорой.
Бид асуудлыг шүүмжилж яриад орхих биш эцсийн үр дүнг гаргаж, шийдэж чаддаг байх хэрэгтэй.

Урагшаа Жиргээчдээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж