Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн


За манайхаан,
биднийг дараа дараагийн ажлууд маань хүлээж байна. Та нар минь хоёрхон
сарын өмнө маш том сайхан ажлыг хийж, 600 хүнд иж бүрэн өвлийн дулаан
хувцасыг өгч чадсан билээ. Одоо бид энэ ажлаа үргэжлжүүлээд БҮГДЭЭРЭЭ
ДУЛААХАН ӨВӨЛЖЬЕ-2 аянг 2013.01.14 – 2013.01.27 хооронд хийх болсныг
мэдэгдэж байна. Хувцасны шүүгээгээ ахиад нэг онгичоод үзээрэй. Бүтэн 2
сар өнгөрсөн юм чинь хуучин хувцасаар шүүгээ нь аль хэдийн дүүрчихсэн л
байгаа байх. Зиа тэгээд хувцасаа цүнхлээд “Мөрөөдлийн гэр” –тээ аваад
ирээрэй. Аан бас ганц шүүгээн дэх хувцас аа өгөөд л дуусчихгүй ахиад
хийх нэг ажил байна.

Одоо бүгдээрээ бүүр их хувцсыг хөршөөсөө ,
найзаасаа, ойрхон амьдардаг айлын хүмүүсээсээ цуглуулна. Яаж вэ гэж үү?
Миний биччихсэн нэг зар байгаа тэрийг хэвлээд гэрийнхээ гадаа наагаарай.
Тэгээд зөндөө хувцастай болоод “Мөрөөдлийн гэр”-тээ аваад ирээрэй.

ДУЛААН ЯВБАЛ 1000 ЛАН.

ЗАР—–
БҮГДЭЭРЭЭ ДУЛААХАН ӨВӨЛЖЬЕ.


ГАДАА ИХ ХҮЙТЭН БАЙНА. ХАРИН ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭНД ТАНЬ ӨМСДӨГГҮЙ ХУВЦАС
ЭВХЭЭСТЭЙ БАЙГААД Л БАЙНА УУ? ТА ХЭРЭГТЭЙ ХҮНД НЬ ӨГЧИХ ЮМСАН ГЭЖ БОДООД
ХАДГАЛААД Л БАЙДАГ БОЛ БИД ТАНЫ ХУВЦСЫГ ОЧИЖ АВААД , ДУЛААН ХУВЦАС
ХЭРЭГТЭЙ БАЙГАА ХҮНД НЬ ДАМЖУУЛЖ ӨГЬЕ. Ы


“ХАМТЫН ХАЛУУН СЭТГЭЛ” залуусын нэгдэл
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:99097480. 88165555
Хувцас хүлээн авах утас: …………….

http://www.facebook.com/groups/haluunsetgel/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж