Орос сар руу сансрын хөлөг хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Орос сар руу сансрын хөлөг хөөргөнө

ОХУ ирэх 2015 онд сар руу хүнгүй сансрын хөлөг хөөргөх тухай “Роскосмос”-ийн захирал Владимир Поповкин мэдээлсэн байна. “Luna-Globe” сансрын хөлгийг ОХУ-ын зүүн хэсэгт байгуулах шинэ сансар судлалын төв “Восточны” /космодром/-гоос хөөргөхөөр төлөвлөжээ. Уг хөлөгт сарыг судлах овор багатай судалгааны төхөөрөмж тээвэрлэх гэнэ. ОХУ ийнхүү сансрын хөлөг хөөргөх болсон нь сарыг судлахад бус саран дээр амжилттай газардахад чиглэгджээ.

“Luna-Globe” хөлөг нийт 1400 кг жинтэй бөгөөд саран дээр 500 кг жинтэй газардах модулийг хаях юм байна. “Роскосмос” сансарт хөлөг хөөргөх ажиллагааг  2030 он хүртэл үргэлжлүүлэх бөгөөд саран дээрх ажиллагааны дараа Ангараг гариг руу хөлөг хөөргөх зорилготой байгаа гэнэ. Түүнчлэн ОХУ 2018 онд “Восточны” төвөөс “Союз” сансрын хөлгийг орлож чадахуйц шинэ хөлөг хөөргөхөөр төлөвлөжээ. Оросын “Союз” хөлөг 1967 оноос хойш сансарт амжилттайгаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн “Союз” хөлөг 1967 онд хөөрснөөр Олон улсын сансрын станцтай холбогдсон дэлхийн цорын ганц хүнгүй сансрын хөлөг болсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж