“Virtuoso-2012” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

“Virtuoso-2012” тоглолт болно

“Virtuoso-2012” гарамгай уран бүтээлчдийн гала тоглолтыг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тоглолт энэ сарын 19-нд 15:00 цагаас Соёлын Төв Өргөөнд болох ажээ. “Virtuoso-2012” тоглолтод 2012 онд уран бүтээлийн өндөр амжилт гаргаж, ур чадвараа гайхуулсан мэргэжлийн уран бүтээлчид оролцох юм байна. Тухайлбал, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын уралдаан, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцсон залуу авьяастнууд  “Virtuoso”-г чимнэ.

Тоглолтын тасалбарыг СТӨ-ний кассаас болон 88037007, 99776917 дугаарын утсаар авч болно.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж