Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай

НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлж буйгаар хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн найман сарын турш өндөр байсны эцэст өнгөрсөн сараас буурах үзүүлэлт гарчээ.  Тус байгууллагаас сар бүр гаргадаг буудай, мах, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний  үнийн индекс өнгөрсөн хоёрдугаар сард  236.8 байсан бол гуравдугаар сард  229.8 байна. Ойрхи Дорнодод үүсээд буй улс төрийн хямрал, Японы гамшиг үр тарианы хэрэгцээг нэмэгдүүлснээс хүнсний бүтээгдэхүүний үнэд дарамт болж эхэлсэн юм.  Гэвч хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс буурч байгаа нь түр зуурын үзэгдэл байж болзошгүй гэж НҮБ анхааруулжээ. 

НҮБ-ын шинжээчдын үзэж буйгаар хүнсний бүтээгдэхүүний  эрэлт нэмэгдэхэд үнэ дахин өснө гэж таамаглаж байна. НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ахлах эдийн засагч “Хүнсний бүтээгдэхүүний үнэ ирэх хэдэн долоо хоногт дахин өсөх шинж тэмдэг хэдийн илэрсэн” гэжээ.  Учир нь Хойд Африк, Ойрхи Дорнод, Японд үүсээд буй таагүй үйл явдлаас үүдэн дээрх бүс нутагт үр тарианы импорт зогсонги байдалд ороод байгаа юм байна.  Газрын тосны үнийн өсөлт хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хөөрөгдөж, үүнийг даган био түлшний хэрэглээг өсгөж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж