Депардье Бельгийн жолооны үнэмлэхтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Депардье Бельгийн жолооны үнэмлэхтэй болжээ

Бельгийн иргэн болох хүсэлтэй Францын жүжигчин Жерар Депардье эхний ээлжинд тус улсын жолооны үнэмлэх авсан байна. Саяхан тэрбээр ОХУ-ын иргэн болсон билээ.

Депардье өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Парис хотноо зам тээврийн осол гаргажээ. Тэрбээр осол гаргах үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон юм. Дээрх хэргийг шүүх хурал ойрын хугацаанд болох бөгөөд хэрэв шүүхээс Францын жолооны үнэмлэхийг нь хураасан ч Депардье Бельгийн жолооны үнэмлэхээр автомашин жолоодох эрхтэй үлдэх юм.

Депардье Бельгийн Нешен хотод саяхан байшин худалдан авчээ. Тэрбээр цаашид тус хотод амьдрах бөгөөд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, зарим нэг асуудлыг ярилцсан байна.

Ерөнхийлөгч Франсуа Олландын жилдээ нэг саяас дээш еврогийн орлоготой баячуудаас 75 хувийн татвар авах гэсэн татварын шинэчлэлийн дараа Депардье иргэншлээ солих шийдвэр гаргасан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж