
Гэтэл энэ асуудалд цагдаагийн байгууллага “өөр” мэдээлэл өгч байна. Цагдаагийн байгууллагын баттай эх сурвалжийн мэдээлснээр “Хохирогч бүсгүй анх “Орхон” зочид буудалд найз залуутайгаа өрөө авч, хөтлөлцөн орсон гэсэн. Харин дараа нь найз залуу нь найзуудыгаа дуудсан байгаа юм. Ямартай ч хүчирхийлэл үйлдэгдсэн гэх гурван өдрийн турш хохирогч бүсгүйтэй найз залуу нь хамт байсан. Мэдээж хүнийг хүчээр гурван буудалд хүч хэрэглэн оруулж, хүчирхийлэл үйлдэж байхад буудлын ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ шүү дээ. Ямар учраас ар гэрийнхэн нь ташаа мэдээлэл хийснийг гайхаад байгаа юм. Хүчингийн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болдоггүй тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Одоогоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст хүчирхийлэл үйлдсэнд хэрэгт сэжиглэгдэж байгаа залуусыг цагдан хорьж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. Мөн “Орхон”, “Цэцэг”, “Солонго” зочид буудлуудын хоёр ээлжийн ажилтнуудаас гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн бололтой.
Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн залуус нь 25 орчим насны томоохон компанид ажилладаг, хувийн бизнес эрхэлдэг, чинээлэг айлын хүүхдүүд байсан гэсэн. Хохирогчийн аймгийн Шүүх эмнэлэгт өгсөн шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа бөгөөд шоконд орсон байгаа тул юу ч ярихгүй байгаа гэсэн.
Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул энэ хэргийн “нууц” тайлагдах нь лавтай.