
Энэхүү төслийн эцсийн найруулга учраас өмнөх байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүд зарчмын зөрүүтэй саналаа илэрхийлсэн гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей онцоллоо. Эцсийн найруулгад саналтай гишүүд саналаа ирлэрхийлсэн. УИХ-ын гишүүн Р.Бурмаа өмнөх байнгын хорооны хуралдаанд унасан заалт буюу 6.9.2 дахь заалтыг өөрчлөн, найруулсныг танилцуулсан боловч олонхийн саналаар дэмжигдээгүй юм. Үүний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн эцсийн найруулгыг дэмжиж байнгын хорооны 12 гишүүнээс ес нь дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Ирэх пүрэв гаригт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.