“Ану хатан”-ы нээлтэд Стивен Сигал ирэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

“Ану хатан”-ы нээлтэд Стивен Сигал ирэхгүй

Нэгдүгээр сарын 18-ны өдөр нээлтээ хийхээр товлосон “Ану хатан” уран сайхны киноны нээлтэд Холливудын од Стивен Сигал оролцоно гэсэн мэдээлэл зарим сайтад гарсан. Гэвч үүнийг киноныхон үгүйсгэж байна. Стивен Сигал ирэхгүй ч эл киноны нээлтийг зорин Холливуд, Сингапураас зочид ирэх ажээ. АНУ-ын иргэн, ази гаралтай кино од Эрик Чанг Монголыг зорин  гарсан бол Сингапурын киноны зүтгэлтнүүд мөн ирэх аж.  “Ану хатан” нь Холливудын олон зочидтойгоос гадна хоёр газар зэрэг нээлт хийхээрээ онцлог юм. Нэгдүгээр сарын 18-ны өдөр “Өргөө-1”-д нээлт хийх бол үдэш нь “Тэнгис” кино театрт киног нээнэ. “Ану хатан” киног бүтээхэд жил гаруйн хугацаа зарцуулсан төдийгүй 600 гаруй уран бүтээлчдийг хамруулсан гэдгээрээ Монголын орчин цагийн киноны түүхийн хамгийн хамгийнд нэр дэвших номинаци олон болж байгаа юм. Киноны уран бүтээлчид маргааш 11 цагаас “Өргөө-2”-т сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Гэхдээ энэ мэдээлэл нь ч хэвлэлийн хурлын тогтсон дэгээс өөр байх болно гэдгийг уран бүтээлчид онцолж байна.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж