Жиу-жицу бөхийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Жиу-жицу бөхийн УАШТ болно

Жиу-жицу бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-нд Спортын төв ордонд болох гэж байна. Монголын жиу-жицу бөхийн холбооноос тив, дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор УАШТ-ийг зохион байгуулах юм. Тэмцээний хөтөлбөрийн дагуу эрэгтэйчүүд 62, 68, 76, -88 ба +88 кг гэсэн таван жингийн ангилалд, эмэгтэйчүүд 56, -64, +64 кг-ын жингийн ангилалд өрсөлдөх ажээ.

Дашрамд дуулгахад, МЖЖБХ өнгөрсөн таван жилийн үйл ажиллагаагаа дүгнэж, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэхээр энэ сарын 20-нд хуралдахаар болсон байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж