Армстронг сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Армстронг сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрөв

Америкийн дугуйн спортын шилдэг төлөөлөл болсон Лэнс Армстронг ток шоуны хатан хаан гэгдэх Опра Уинфригийн нэвтрүүлэгт оролцож, дотроо уужиртал илэн далангуй ярилцжээ. Опрагийн нэвтрүүлэг пүрэв гаригт /маргааш/ телевизийн эфирээр цацагдах боловч шоуны үеэр Армстронг сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлэл шуугиан тарьж байна.

Тэрбээр спортын амжилтаа ахиулж, энэ төрөлд шилдэг нь байхын тулд сэргээш хэрэглэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн давтан шинжилгээгээр Лэнс Армстронг сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Үүний дагуу Олон улсын дугуйн спортын холбооноос өнгөрсөн оны аравдугаар сард Армстронгийн уралдах эрхийг бүх насаар нь хасч, 1998 оноос хойшхи спортын цол хэргэмийг хураах шийдвэр гаргасан билээ. Армстронг дэлхийн алдартай уралдан “Тур де Франс” тэмцээнд гэхэд л долоон удаа түрүүлсэн юм.

Опра өчигдөр Армстронгийн төрсөн хот Остин /Техас мужийн/-д очиж, түүнтэй хоёр цаг гаруй хугацаанд ярилцжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж