
Дэлбэрэлтийн улмаас Халебын их сургуулийн барилгын фасад бүхэлдээ шахам эмтрэн унаж, гаднах зогсоолд байсан автомашинууд дэлбэрэлтэд өртөн шатсан байна.
Сирийн үндэсний телевиз дараалсан дэлбэрэлтэд террористуудыг буруутган, их сургууль руу пуужин харвасан гэж мэдээлсэн бол босогчид Засгийн газрын байлдааны онгоцноос пуужин харвасан гэж мэдэгдсэн байна. Харин цэргийнхэн дээрх хэргийг босогчдын харвасан газар-агаар ангиллын пуужин их сургуулийн барилгыг оносон гэж тайлбарлажээ.
Сирид үүсээд буй эмх замбараагүй байдал энгийн иргэдийн амь насыг хохироож, бараг хоёр жил үргэлжилж буй мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсдийн тоо 60 мянга хол даваад байна.
Б.АНХТУЯА