Францын хуягт техник Малид тусална

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Францын хуягт техник Малид тусална

Францын Кот д’Ивуарт явуулж буй “Ганц эвэрт” гэх ажиллагааны хүчнээс хуягт техникүүдийг татаж, мягмар гаригт шилжих шөнө Мали улсын нийслэл Бамако хотод авчирчээ. Нийт 40 орчим хуягт техник, үүний дотор ERC-90 Sagaie гэх өөрөө явагч их бууг Малийн нутаг дэвсгэрт оруулжээ. Тэднийг одоогоор Бамако хотод байрлуулсан бөгөөд ойрын хугацаанд исламын хэт даврагсадтай тулалдаж буй Малийн армид хүч нэмэхээр тус орны хойд хэсэгт илгээх юм. Энэ талаар Бамако хот дахь Францын цэргийн төлөөлөгч Пьера Куйо мэдээлсэн байна.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд  мэдэгдэхдээ Мали дахь хуурай замын болон агаарын ажиллагаанд тус улсын 750 цэрэг францчууд оролцож байгаа, цаашид хүч нэмэгдүүлнэ гэлээ. Ерөнхийлөгчийн тэмдэглэснээр францчууд дахин нэг долоо хоногийн хугацаанд Малид цэргийн ажиллагаа явуулах аж.

Сүүлийн өдрүүдэд Малид Баруун Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын цэргийн хүчин орж ирэх гэнэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2012 оны арванхоёрдугаар сард Малид 3,3 мянган хүнтэй энхийг сахиулагч нарыг илгээх шийдвэр гаргасан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж