Гадаад худалдааны тухай цогц сургалтыг хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны тухай цогц сургалтыг хийнэ

Гаалийн ерөнхий газар болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран Гадаад худалдаа эрхлэгчдэд зориулсан "Гадаад худалдааны гэрээ байгуулахад анхаарах асуудлууд, маргаан шийдвэрлэх, нийлүүлэлтийн нөхцөл, гадаад худалдааны төлбөр тооцоо, санхүүжилт" сэдвээр цогц сургалтыг хоёрдугаар сарын 1-нд хийхээр болжээ. Энэ үеэр гадаад худалдаа эрхэлж буй байгууллагуудыг дэмжих, худалдааны төлбөр тооцооны  оновчтой нөхцлийг сонгох, санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бий болгох,  гадаад худалдааны гэрээ байгуулахад үүсдэг саад бэрхшээлийг шийдэх мэдлэгийг олгох ажээ. Сургалтыг МҮХАҮТ-ын Бизнес Гадаад Худалдааны сургалт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн, Эдийн засгийн ухааны магистр, Дэд профессор М.Сэлэнгэ, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын ГУБ, Төрийн удирдлагын магистр Ө.Пунсалдулам, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга, магистрант Ч. Гүнждагва  нар хийх юм байна.

Сургалтад хамрагдахын тулд 324258 дугаарын утсанд хандан бүртгүүлэх боломжтой.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж