Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад тусламж үзүүлнэ

Оёдлын нэгдсэн холбооноос өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж үзүүлэхээр болжээ. Тусламжийг өнөөдөр 14.00 цагт Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлд хүлээлгэн өгөх юм байна.

Ийнхүү төрийн болон төрийн бус байгууллагууд сайн дураараа өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлсээр байгаа бөгөөд өмнө нь Ноос ноолуурын холбооноос 60 гаруй сая төгрөгийн малын тэжээл, бусад зүйлсийг хандивласан юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж