Цагаачдын “ачаар” Германы хүн ам өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Цагаачдын “ачаар” Германы хүн ам өсчээ

Зүүн Европын болон евро бүсийн хямралтай орнуудаас цагаачлагчдын ачаар Германы хүн ам хоёр дахь жилдээ дараалан өсөлттэй гарчээ.


Энэ оны эхний мэдээгээр 2012 оны арванхоёрдугаар сарын сүүлчийн байдлаар хүн амын тоо 200 мянгаар нэмэгдсэн тухай Висбаден дахь Холбооны статистикийн газраас мэдээлжээ. Өдгөө Германы хүн ам 82 саяд хүрээд байна.

ХБНГУ-ын хүн амын өсөлтийг цагаач иргэдтэй холбон тайлбарлаж байна. Статистикийн газраас мэдээгээр төрөлтийн хомсдолыг цагаачдын урсгал нөхөж буй ажээ.

Урьдчилсан тооллогоор 2012 онд Германд 660-680 мянган хүүхэд төрсөн бол 860-880 хүн нас баржээ.

Германы хүн амын өсөлт сүүлийн хоёр жилийн хугацаанд ийнхүү эерэг гарсан бол түүнээс өмнөх найман жилийн хугацаанд үргэлж бууралттай байсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж