2011 онд зураг авдаг гар утасны боруулалт нэг тэрбум хүртэл өсөн нэмэгдэх болно гэж судалгааны Strategy Analytics фирм пүрэв гаригт мэдээлсэн байна.
Судалгааны ажилтан Нейл Маустон “Өндөр хүчин чадал бүхий зураг авдаг гар утасны чанар чансаа улам сайжирч байгаа нь дижитал гэрэл зураг авдаг аппаратуудын хувьд хүчтэй өрсөлдөгч болж байгаа төдийгүй үнэ хямдтай гэдгээр олны анхаарлыг улам татах болж байна” гэж ярьсан байна.
Зураг авах чадвар бүхий гар утасны борлуулалт энэ онд 21 хувиар нэмэгдэж, түүхэндээ анх удаа 1,1 тэрбум утас борлуулагдах тооцоо гаргажээ.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг