Гишүүд “шалгалт”-ад бүдэрч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Гишүүд “шалгалт”-ад бүдэрч байна

УИХ-аас цоорхойтой, хуудуутай хууль гарах нь ердийн үзэгдэл болох шинжтэй. Өнгөрсөн намрын чуулганаар л гэхэд үйл ажиллагааныхаа гуравны нэгийг өмнө баталсан хуулиудын засварт зарцуулжээ.  Иймд NBS телевиз хаврын чуулганы нээлтийн өдрөөс эхлэн УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэйгээ хэрхэн танилцаж байгаад “шалгалт” хийж эхэлсэн байна. Хэлэлцэж байгаа аливаа хуулийн төслийн утгаар  биш заалтаар нь гишүүдээс ярилцлага явах замаар энэ “шалгалт”-ыг явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар “шалгалтад” өртсөн гишүүдийн нэг хүрэхгүй хувь нь тодорхой хариулт өгч байна гэж тус телевизийн сэтгүүлчид хэлж байв. Үлдсэн нь өөр сэдэв рүү хальж булзааруулах, зугтах, уцаарлах зэрэг авир  гаргаж байгаа гэнэ.  
                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж