Монголбанк өнөөдөр /нэгдүгээр сарын 15/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 17 сая ам.долларыг 1396.50 төгрөгийн хаалтын ханшаар, 70 сая юанийг 224.21 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдсан байна.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР