
Хурал нь халдварт бус өвчин, осол гэмтлийн чиглэлээрх Монгол Улсын туршлага, олон улсын эрдэм судлалын ажлын үр дүнг харилцан судлах, мэдээлэл солилцох, судалгаа, шинжилгээний ажлын хамтын ажиллагааг дэмжих, халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах болон эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны улс орны эдийн засаг дахь ач холбогдлыг тодорхойлж, шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой ажээ. “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд болох энэ Олон улсын хурлын үеэр гадаадын 14 орны эрдэмтэн судлаачид илтгэл тавих бөгөөд АНУ, Финлянд, Хятад, Тайланд, Австрали, Герман, Япон, Канадын эрдэмтэн судлаачид, ДЭМБ-ын төлөөлөгчидтэй уулзах боломжтой гэнэ.