Тэтгэврийн эмээ Армений интернэтийг таслав

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн эмээ Армений интернэтийг таслав

Гүрж улсын иргэн нэгэн эмээ Армени улсын интернэтийг тэр чигээр нь тасалдуулснаас болж шоронд хоригдох болоод байна. Армени улс гуравдугаар сарын 28-нд Гүрж, Арменийг холбодог кабель тасарсны дараа интернэт сүлжээ тэр чигээрээ хэдэн цагийн турш хаагдсаныг олж тогтоожээ.
Гүржийн иргэн өдгөө 75 настай эмээ зэс утас цуглуулж яваад шилэн кабелийн сүлжээг гэмтээсэн тухай тус улсын дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Тэрхүү кабель нь Гүржийн төмөр замын холбооны газарт харъяалагддаг бөгөөд Гүржийн зүүн хэсэг, Армени, Азербайжан улсуудыг интернэтээр хангадаг байна. Гуравдугаар сарын 28-ны өдөр Арменийн холбоо харилцааны компаниудын үйл ажиллагаа доголдсон ч, шөнө дунд гэхэд гэмтлийг засч, хэвийн ажиллагаанд орсан байна. Санаандгүй гэмтэл саатал учруулсан эмээд гурван жилийн хорих ял оноожээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж