
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлмэгдэж байна хэмээн байр сууриа илэрхийлж буй эдгээр эмэгтэйчүүд анх энэ сарын 9-ний өдрийн 09.00 цагт долуулаа өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн ч нэг нь дахин шинжилгээ өгөх шаардлагатай байсан тул эмнэлгээр явж байгаа гэв. Харин өчигдөр орой хоёр ээжийн бие чилээрхсэн бөгөөд тэднийг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хүргэжээ.
Нойтон өлсгөлөн зарлаад байгаа эдгээр эмэгтэйчүүдийг дэмжиж, хэд хэдэн ахмад настан МАХН-ын байранд ирсэн байлаа. Тэдний хэлснээр нэмж таван эмэгтэй өлсгөлөн зарлахаар орон нутгаас ирсэн бөгөөд өнөөдөр эмнэлэгт шинжилгээ өгч байгаа гэнэ.
Г.ДАША









