Тав удаагийн олон улсын богино хэмжээний киноны наадам Бухарестад эхэллээ. 19 орны уран бүтээлчдийн 26 кино өрсөлдөнө. Ирэх ням гариг хүртэл үргэлжлэх наадмыг Каннын кино наадмын хүрээнд зохион байгуулж байгаа гэнэ.
Бельгийн “Оддын тоос”, Хятадын “Авралгүй” болон Австралийн “Өчигдрөөс гүн” нэртэй кинонууд мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж байна. Энэ үеэр нэртэй найрулсагчид сургалт явуулан, туршлага солилцох уулзалтууд болно.