
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн төв замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл, хүүхдийн автобус, дуут дохиогоор тоноглогдсон автобусыг чөлөөтэй зорчуулж, бусдынх нь зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Мөн автомашиныг дугаарын сүүлийн цифрээс хамааран ажлын нэг өдөр хөдөлгөөнд оролцуулахгүй болсон. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр замын түгжрэл 20 хүртэлх хувиар буурсан хэмээн албаны хүмүүс хэлж байгаа юм.
Д.ЖАРГАЛ