Хар тамхины бүлэглэлийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Хар тамхины бүлэглэлийг шүүж байна

Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимд хар тамхи, мансууруулах бодис бэлтгэн, борлуулах гэж завдсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа С.Наранбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн 188.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Энэхүү зүйл ангид мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, зохион байгуулалттай  үйлдсэн хэрэгт буруутган 20-25 жилийн хорих ял онооно гэж заасан байдаг.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж