Кейт Миддлтон долдугаар сард амаржина

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтон долдугаар сард амаржина

Кембрижийн гүн, хунтайж  Уильям болон түүний гэргий Кейт Миддлтон нар ирэх зуныг тэсэн ядан хүлээж суугаа гэнэ. Учир нь Кейт ирэх долдугаар сард амаржих ажээ. Энэ тухай Сэнт-Жеймсийн ордноос мэдээлсэн байна.

Гүнгийн ахайтан өнгөрсөн сарын эхээр жирэмсний хордлогод орсны улмаас Эдвард VII хааны нэрэмжит эмнэлэгт хүргэгдснээр хосууд хүүхэдтэй болох гэж буй тухай олон нийтэд ил болсон юм. Энэ мэдээг британичууд баяртайгаар хүлээн авсан бөгөөд хүү юү, охин уу гэх асуултын хариуг хүлээх болжээ.

Кейт хөл хүнд болсноос хойш биеийн байдлаас шалтгаалан олон нийтийн арга хэмжээнд оролцох нь эрс багассан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж