Статистикийн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Статистикийн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн болж байна

Статистикийн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн өнөөдөр үргэлжилж байна. Зөвөлгөөн өчигдөр эхэлсэн бөгөөд үүнд нийслэлийн болон аймгийн Статистикийн газрын 40 гаруй удирдах ажилтан оролцож байна. Уг зөвлөгөөнөөр ирэх жилүүдэд Статистикийн салбарт хийх ажлын төлөвлөгөө, өнгөрсөн жилүүдийн ажлын биелэлтээ хэлэлцэж байгаа ажээ.

Өнгөрөгч онд ҮСХ–ноос Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаарх Улаанбаатар хотын бүлэг байгуулах санаачлага гаргаж, НҮБ-ын Статистикийн комиссын 43 дугаар чуулганаар батлуулж, 2012 оны наймдугаар сарын 20-21-нд анхдугаар хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулжээ. Мал, тэжээвэр амьтдын тооллогын программыг онлайн орчинд боловсруулж, анх удаа сумын түвшинд онлайнаар шивэлтийг хийсэн болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр ядуурлын үзүүлэлтийг аймаг, сум, дүүргээр нарийвчлан тооцох өргөн цар хүрээтэй ажлыг хийсэн тухай албаныхан мэдээлж байна.

Цаашдаа статистикчид төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоонд салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн бодит уялдаа холбоог хангахад анхааран ажиллах ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж