Өмгөөллийн хуулийн хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Өмгөөллийн хуулийн хэлэлцүүлэг эхэллээ

Засгийн газраас өргөн барьсан Өмгөөллийн хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал нар Өмгөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хийж, төслийн талаар мэргэжлийн байгууллагууд болон хуульчдын саналыг сонсох юм байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Өмгөөллийн тухай хуулиар зохицуулах харилцаа, олон улсын жишиг” сэдвээр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Д.Батсүх, “Өмгөөллийн үйлчилгээний зах зээл ба зохицуулалт” сэдвээр Нийтийн эрх зүйн төвийн дарга Ц.Энх-Цэнгэл, “Өмгөөлөх ба өмгөөлүүлэх эрх, эрх чөлөө” сэдвээр Иргэдийн Альянс төвийн тэргүүн Ж.Занаа, мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Шүүхийн шинэчлэлийн” сэдвээр илтгэл тавих юм. Хэлэлцүүлэг Төрийн ордны Б танхимд эхэллээ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж