Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 8

Энэ өдөр төржээ

Соня Хени, Норвегийн уран гул­гагч, Аме­ри­кийн жүжигчин (1912.04.08-1969.10.12)
Түүнд ховорхон чанарууд заяажээ. Соня Хени дэлхийн ава­рга цолыг уран гул­галтаар гурван удаа авч байсан юм. Мөн Холливудын од болж чадсан байлаа.

Соня Хени 1912 оны дөрөвдүгээр сарын 8-нд өнөөгийн Осло Кристани хотод төржээ. Түүний эцэг нь охиноо алдартай тамирчин болгох хүсэлтэй хүн байжээ. Хени есөн настайдаа Норвегийн аварга болоод арван нэгэн настайдаа 1924 оны олимпийн тоглолт дээр наймд орж байлаа. Тэрээр анх удаагаа 1927 онд уран гулгалтын ганцаарчилсан төрлөөр дэлхийн аварга болжээ. Жилийн дараа Олимпийн алтан медальтай болсон байв. Соня Европ ба Хойд Америкт уран гулгалтын олон янзын шоуд эрэлт ихтэй нэгэн байжээ. Багаасаа Холливудын од болох мөрөөдлөө тэрээр биелүүлж чадсан юм. Fox Studios студид түүнийг Даррил Занак урин гэрээ байгуулж хамгийн өндөр хөлстэй жүжигчин болгов. «One in a Million» киногоор тэр алдаршсан гэнэ. Хени гурван удаа нөхөрт гарч байснаас гадна олон нэртнүүдтэй хайрын дуулианаар холбогдсон байв. Түүний дүү Лаиф ба Раймонд Жонсоны хамтран бичсэн намтрын номонд нь Хенийг мөнгө, секс хоёрт татагдсан этгээд зантай, өөрийн гэр бүлийг амин хувийн зорилгодоо ашиглаж байсан гэж өгүүлсэн байдаг. Жараад оны дундуур түүнээс цусны хорт хавдар илрээд Хени 59 настайдаа Парисаас Ослод нисэн ирж байхдаа 1969 онд онгоцонд нас баржээ. Соня Хени ба түүний нөхөр хоёрыг Осло хотноо Henie-Onstad гэх соёлын төвийн өмнө нутаглуулжээ.
энэ өдөр таалал төгсчээ.

Энэ өдөр таалал төгсжээ

Пабло Пикассо, Испанийн зураач (1881.10.25-1973.04.08)

Пабло Пикассо, Ис­па­нийн зураач, ба­рималч, графикч, ваар­чин бөгөөд дизайнер тэрээр 1881 оны аравдугаар сард Испа­нийн өмнөд нутгийн Малага боомт хотод төржээ.
 
Пикассогийн эцэг уран зургийн багш байсан ба тэдний дөрвөн хүүхдийн том нь Пикассо байв. 1895 онд эцэг нь Барселонад ирж Ла Лонхийн урла­гийн сургуульд баг­шил­жээ. Пикассо тэнд сурал­цаад дараа нь Мадридын уран зургийн академид боловсролоо үргэлжлүүлжээ.
Тэрээр 16 насандаа Берселонад буцан ирээд өөрийн студийг байгуулсан байв. Пабло суутан болно гэсэн итгэлээр дүүрэн залуу байв.  Тэр үеийн амбицтай зураач нарын адил тэрээр Парист ирэх хүсэлтэй байсан нь 1900 онд биелэжээ. 1904 он гэхэд Пикассо тэнд нэг мөр суурьшсан байв. 1900-1904 онуудыг түүний уран бүтээлийн цэнхэр үе гэдэг. Хүйтэн хөх өнгийг зурагтаа давамгайлуулж байснаас  цэнхэр үе гэж нэрлэгдсэн юм.
 
«Цэнхэр үе» нь богино хугацааны «ягаан үеэр» солиг­дон зураач арай ду­лаан өнгийг илүүд үзэх бол­сон байв. Дараагийн уран бүтээлийн үе нь зураач Жорж Брактай найзалснаар эхэлсэн бөгөөд тэд кубизм гэх шинэ урсгалыг уран зурагт гаргаж иржээ. 1917 онд зураач Сергей Дягилевын “Парад” бүжгин жүжгийн чимэглэл дээр ажиллаж байхдаа Оросын хамтлагийн бүжигчин Ольга Хохловт хайртай болсон байв.
 

Тэд 1918 онд гэрлэжээ. Тэднийх 1921 онд Поль гэсэн хүүтэй болсон ч гэрлэлтийг аз жаргалтай гэж болохгүй байв. Пикассо 1927 онд 17 настай Мари-Терез Вальтер гэдэг эмэгтэйд сэтгэл алдарч тэдний гэр бүл салжээ. Зураач өөрөө 45-тай байлаа. Тэднийх 1935 онд Мария гэсэн охинтой болжээ. Испанийн хуулиар батлагдсан Ольга тэр хоёрын гэр бүл салах эрхгүй байсан юм. 1955 онд Ольга нас барах хүртэл тэр хоёр эхнэр, нөхөр гэж тооцогдож байв. Пикассо ч Мари-Терезтай сайн байж чадсангүй. Олон эмэгтэйчүүд түүнтэй холбоотой байснаас Жаклин Роктай тэр дахин гэрлэжээ. Ная гараад ч тэрээр Жаклины хамт амьдран уран бүтээлээ идэвхтэй хийж байсан юм.
Зураач 1973 оны дөрөвдүгээр сарын 8-нд 91 настайдаа таалал төгсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж