Монгол нэртэй ирвэсийн хөдөлгөөнийг ажиглана

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Монгол нэртэй ирвэсийн хөдөлгөөнийг ажиглана

Өдгөө Орос даяар Монгол гэсэн нэр авсан ирвэсийн хөдөлгөөнийг Владмир Путины сайтаар ажиглаж болох болжээ. Путины сайтын “хувийн хяналт” гэх буланд нь “Цасны барс-Ирвэсийн хөтөлбөр” гэсэн булан нээгджээ.
Газрын зурагт ирвэсийн хөдөлгөөний харж болох гэнэ. Монгол гэж нэрлэсэн ирвэсийг эмчилсний дараа гуравдугаар сарын 19-нд  Саяно-Шушенскийн дархан газарт буцаан тавьсан байлаа. Түүнийг суллан тавихын өмнө Монголын хүзүүнд хиймэл дагуулын GPS-ARGOS гэх хүзүүвчийг зүүсэн байна. Ирвэсийн хүзүүвч 600 грамм жинтэй бөгөөд жилийн турш тасралтгүй ажилладаг гэнэ.
Нас бие нь гүйцсэн ирвэсийг Саяно-Шушенскийн дархан газраас 2011 оны гуравдугаар сарын 13-нд барьжээ. Путин Өмнөд Сахалинск хүрэх замдаа Хакасаар дамжин. Ирвэс судлах ажилтай нь танилцсан байв.   
Путинд зориулан амьтныг барьж зовлоо гэж амьтан хамгаалагчид шүүмжлэл гаргаж байсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж