Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Аавын эзгүй намар

…Намар цаг. Яагаад ч юм бэ? сэтгэлд нэг л гуниг
төрүүлнэ. Навчис модноосоо салж газар унахуйяа нэг л уйтгартайяа савлаж,
тэр л навчсыг салхи хайр найргүй үлээн хийсгэнэ. Хаа ч очиж тогтохоо үл
мэдэх тэр навчсын хөдөлгөөн, үлээх салхины аясыг даган хуйларнам.
Зундаа ямар их үзэсгэлэнт сайхнаар гайхуулж асан тэр навчис өдгөө, хув
хуурай сэрчигнэн, гарт баригдах төдийд бутрах аж. Шүүслэг ногоон навчис
намар цагт л хув хуурайшиж, хөнгөн өд шиг хийсэх нь энэ хорвоогийн бүх
зүйл цаг цагт ээлжтэй гэдгийг илтгэх мэт.
Өнөө бүх л зүйл сайн
сайхан харагдавч нэгэн цагт, хагдран гандаж хийсэн оддогийг залуу
насандаа анзаардаггүй явж. Би нэгэн сандал дээр сууж салхины аясаар
хийсэх навчсыг гэнэт анзааран харна. Үлээх салхины аясаар хөл дор
хийсэн, бас бужигнах навчис яагаад ч юм бэ? сэтгэлд гунигийн жавар
хургаах.
Хүний амьдрал яг л жилийн 4 улирал шиг ээлжилдэгийг энэ
навчсыг харахдаа л гэнэт анзаарах.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж