
компанийн бүтээгдэхүүний борлуулалт мэдээж АНУ-д хамгийн их байдаг.
Гэвч ойрын хугацаанд Хятад “Apple”-ын топ худалдан авагч болох өндөр
магадлалтай байгааг тус компанийн ерөнхий захирал Тим Кук мэдэгджээ.
Чухам хэзээ гэдгийг ноён Кук тодорхой дурдсангүй. Энэ талаар Bloomberg
мэдээллээ.
“Apple” компани ойрын хэдэн жилийн хугацаанд Хятад
дахь салбар дэлгүүрийнхээ тоог нэмэгдүүлэх бодлого баримталж буй тухай
Кук мэдэгджээ. Одоогоор тус компанийн нэрийн барааны 11 салбар цэг
Хятад, Хонгконгт ажиллаж байна. Компанийн хувьд Хятадын зах зээлийг
онилсон бөгөөд зөвхөн хятад хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн
үйлдвэрлэхэд ч бэлэн байгаа гэлээ.
“Apple” компани өнгөрсөн
арванхоёрдугаар сард Хятадын зах зээлд iPhone5 смартфоныг нийлүүлсэн юм.
Харин үүнээс гурван сарын өмнө iPhone5 АНУ-ын хотуудад худалдаалагдаж
эхэлсэн билээ.
Тим Кук өнгөрөгч долоо хоногт Хятадын үүрэн
холбооны томоохон компани болох “China Mobile”-ын захирлуудын зөвлөлийн
даргатай уулзсан байна. Энэ нь тус компаниар дамжуулан iPhone худалдах
гэрээ байгуулах зорилготой байсан тухай шинжээчид бичиж байгаа юм.
Одоогоор Хятад дахь “Apple”-ын дистрбьютерээр “China Unicom” болон
“Telecom Corp” ажиллаж байна.
Сонирхуулахад, “Apple” компани
2012 оны гуравдугаар улиралд АНУ-ын зах зээлд 14,4 тэрбум ам.долларын
борлуулалт хийсэн бол Хятадынх 5,7 тэрбум ам.долларт хүрчээ. 2013 он
гарсаар эхний гурван өдрийн дотор Хятадад бараг хоёр сая ширхэг iPhone5
зарагдсан гэнэ.