
Их хэмжээний цас, шуурганы улмаас Сэндай хот болон Токиогийн “Ханэда” нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, 400 гаруй нислэгийг цуцалжээ. Түүнчлэн осол аваараас сэргийлэх үүднээс хурдны гол замууд болон трамвайн шугамуудыг хаажээ. “NHK” телевизийн мэдээлснээр их хэмжээний цасны улмаас Токиогийн Чиёда дүүрэгт автын осол гарч, зургаан хүн амь үрэгдсэн байна. Өчигдрийн байдлаар цасны зузаан 10 см байсан бөгөөд цаашид 30 см-т хүрэх төлөвтэй байгаа гэнэ.
Б.АНХТУЯА