Францын Дотоод хэргийн сайдыг шүүлгэх гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Францын Дотоод хэргийн сайдыг шүүлгэх гэнэ

Клод Геан. Фото: AFP
Францын Дотоод хэргийн сайд Клод Геантайд (Claude Gueant) зарга үүсгэхээр хүний эрхийн хоёр  байгууллага мэдэгдлээ. Арьсны өнгөөр гадуурхахтай тэмцэх ард түмний найрамдлын хөдөлгөөн (MRAP), SOS Racisme гэсэн байгууллагууд энэ талаар мэдэгдээд байна.
Сайд тус оронд мусульманчууд өсч байгааг шүүмжилсэн нь тэдний гомдол гаргах үндэс болжээ. “1905 онд Францад лалынхан цөөхөн байлаа. Харин өнөөдөр тэдний тоо 5-10 сая болоод байна. Энэ шашныханы тоо нь өсч буй нь зарим тохиолдолд асуудал үүсгэж байна” гэж сайд хэлжээ. Мөн тэрээр гудамжинд мөргөл үйлдэж байгаа лалынхны дүр төрх францчуудад цочрол өгч буйг мэдэрсэн аж. Харин ерөнхий сайд Франсуа Фийон түүнийг хамгаалан “түүний хэлснийг үнэн утгаар нь ойлгоогүйгээс сайдын зүг дайралт хийж байна “гэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж