Хонь хамгийн их өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

2012 онд Монгол Улсын мал сүргийн тоо өмнөх оныхоос 4,6 сая буюу 12,6 хувиар өсч,  40,9 саяд хүрэн хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбарт хүргэв. Тоологдсон нийт малын 2,3 сая нь адуу, 2,5 сая нь үхэр, 18,1 сая нь хонь, 17,5 сая нь ямаа, 305 мянга нь тэмээ юм байна. Мал сүрэг толгой тус бүрдээ өссөн бөгөөд хамгийн их өсөлттэй нь хонин сүрэг ажээ. Хонин сүргийн өсөлт 15,8 хувь байгаа бол ямаа 10,2 хувь, тэмээ 9,2 хувь, үхэр 10,5 хувь,  адуу 10,3 хувмар тус тус өсчээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж