Ливи дэх Италийн элчин рүү халджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Ливи дэх Италийн элчин рүү халджээ

Ливийн нислэл Бенгази хотод байрлах Италийн элчин сайд Гвидо Де Санктисийн зорчиж явсан автомашин руу зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Де Санктис бямба гаригт машинтайгаа гараж руугаа орох үед нь зэвсэглэсэн этгээдүүд тэдний зүг гал нээсэн байна. Азаар халдлагын үеэр хэн нэгэн гэмтэж бэртээгүй аж.

Ливийн албаныханы мэдээлснээр халдага болсон даруйд цагдаа нар хэргийн газар ирж, Италийн элчин сайдыг хамгаалалтад авчээ. Харин өдгөө халдлага үйлдсэн этгээдийг илрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Халдлагын талаар элчин сайд  “Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хүндрэлтэй. Гэхдээ сүүлийн хэдэн сарын эргэн харах юм бол ливичүүд гадныхныг тус улсыг орхихыг сануулж байна. Эхлээд британичууд, дараа нь Улаан загалмайн нийгэмлэг, Америкчууд. Харин одоо бидний ээлж ирлээ” гэж мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сарын 11-нд Ливийн Бенгази дахь Америкийн элчин рүү эсэргүүцэгчид халдах үеэр элчин сайд Кристофер Стивенс болон өөр гурван хүний амь үрэгдсэн хэрэг гарсан билээ. Энэхүү халдага америк найруулагч лалын номлогч Мухаммедийг доромжилсон утгатай “The Innocence of Muslims” гэх киноноос үүдэн гарсан юм. Үүний дараагаас Ливи гадны орнуудын элчин сайдын яамдын харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж