Хүний эрхийн байнгын хороотой болъё гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн байнгын хороотой болъё гэв

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асууддыг хэлэлцсэн байна. Тухайлбал, УИХ дахь Хүний эрхийн дэд хороог байнгын хороо болгох төслийг өргөн барих бөгөөд үүнийг УИХ-ын өргөн барих нь зүйтэй гэж эвслийн гишүүд үзсэн байна. Монгол Улсын хүний эрх өдөр тутамд зөрчигдөж, амьд явах баталгаагүй болсон энэ үед Хүний эрхийн дэд хороог байнгын хороо болгож, хүн эрхийг дээдлэх, УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж, байнгын хорооны тоог нэгээр нэмэх хуулийн төсөл өргөн барихаар болж байгаа юм байна. Хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн барих нь зүйтэй гэж үзжээ.

Мөн тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлыг хэлэлцэж, санал солилцсон байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг эвслийн гишүүд дэмжсэн байна.  Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар санал хураасан ч уг төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн томьёоллоор УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр болсон.

ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдийг төрд ажиллуулах, гадаадад олон жилээр ажиллахгүй байх, гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллахгүй байх зэрэг хоригуудыг хуулийн төсөлд тусгасан нь зүйтэй гэж эвслийн бүлэг үзэж байгаа гэв. Гэхдээ хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй  саналуудыг нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж