
Долоо дахь удаагийн үзэсгэлэн худалдаанд хямд үнэтэй, бэлгэнд өгөхөд тохиромжтой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг албан байгууллага, хувь хүмүүсийг түлхүү оролцуулахаар болжээ. Харин лангууны түрээсийн үнийг Засгийн газраас дээрх үзэсгэлэн болох байгууллагуудтай тохиролцон 15-20 хувиар бууруулж, бууруулсан төлбөрийн 50 хувийг Засгийн газар төлөхөөр зохицуулалт хийх гэнэ. “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар” үзэсгэлэн өмнө нь тав хоногийн хугацаанд болдог байсан бол энэ удаад 14-21 хоногийн хугацаатай явуулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-оос Мишээл экспо болон АСА циркийн байранд болох юм.
Т.ДАРХАН