
Суурийг мөргөсөн машиныг өнөөдрийг хүртэл яг тэр чигт нь байлгаж байгаа аж. Хэрэв машиныг зайлуулах юм бол шугам хагарч, халаалт зогсох аюул учраад байгаа юм байна. Хэргийн газар дээр Х ан-Уул дүүргийн цагдаагийн газар болон шуурхай албаныхан ажилласан боловч машиныг ирэх тавдугаар сард хүртэл буюу халаалт зогссон үед зайлуулах боломжтой гэж албаныхан дүгнэж байгаа юм байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга буюу Хотын дарга Э.Бат-Үүл хуулийн дагуу шуурхай арга хэмжээг авахыг албаны хүмүүст үүрэг болголоо.
Ш.ЧИМЭГ