
МҮСБХ-ны Үндэсний супер лигийн тэмцээн ирэх даваа гаригт нээлтээ хийх гэж байна. Энэ жилийн лигийн тэмцээнд оролцох багууд дор бүрнээ легионер тоглогчдыг багтаа нэгтгэхээр төлөвлөсөн бөгөөд тэд лигийн хоёрдугаар тойргоос талбайд гарах юм. Тэгвэл, “TLG13” багт хүч нэмэхээр Кен Блэк, Д’Андре Браун нар энэ сарын 19-нд буюу ирэх бямба гаригт Монголд ирэхээр болжээ. Кен Блэкийн хувьд өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд тоглож байсан, хүчтэй слэм дэнк, гайхалтай тэсрэлттэй тоглолтоороо Монголын сагсан бөмбөг сонирхогчдын танил болсон билээ. Харин Д’Андре Браун нь 205 см өндөр, төвийн тоглогч ажээ.
“Танан” болон бусад багийн легионер тоглогчид ирэх ням гаригт Монголд ирэх юм байна.
Т.МАША