
Өмнөх буюу 2001 онд болсон дээрх шашны баярт 40 сая хүн оролцож дээд амжилт тогтоож байжээ. Хинди шашинтнууд олноор оролцдог энэхүү баярын бэлтгэл ажил Аллахабад хотод ойролцоогоор сарын өмнө эхэлсэн байна. Энэ удаагийн “Кумбха Мела” шашны баярын арга хэмжээнд оролцох мөргөлчдөд зориулан тус хотын захиргаанаас олон тооны түр оршин суух байр болон, 40 мянган бие засах газрыг байрлуулж, аюулгүй байдлыг хангахаар 30 мянган цагдаа ажиллах юм байна. “Кумбха Мела” баярыг Энэтхэгчүүд Аллахабад, Харидвар, Ужайн, Нашик гэсэн дөрвөн хотод эртнээс тэмдэглэн иржээ.
Э.АНХТУЯА