
Дундговь аймгийн ИТХ-ын гурав дахь хуралдаан өчигдөр шөнө дөл болтол үргэлжилж, 24.00 цагт дууссан байна. МАН-ын 19, АН-ын 14, МАХН-ын нэг төлөөлөгч оролцсон энэ хуралдаанд аймгийн Засаг даргад МАН-аас Засаг даргын орлогч С.Сүхбаатар, АН-аас намын дарга С.Од-Эрдэнэ нар дэвшин нууцаар санал хураахад санал 16:16-аар тэнцэж хоёр дэвшигчийн алиныг ч дэмжээгүй байна. Ийм үр дүн гарсан тул хурлын олонхийг бүрдүүлдэг МАН хугацаагүй завсарлага авснаар хуралдаан өндөрлөсөн байна. Ингээд тус аймагт ИТХ-ын дараагийн хуралдаан хэзээ болох, Засаг даргаа хэрхэн тодруулах нь тодорхойгүй үлдлээ.
С.ПҮРЭВСҮРЭН