Таван орлогчийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Таван орлогчийг танилцууллаа

Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн Засаг даргын таван орлогчийг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой байхаар болсон ч нэг орлогчийг өнөөдрийн хуралдаанаар танилцуулсангүй. Нийслэлийн Засаг даргын захирамжаар салбар бүрийг хариуцсан орлогчтой болж байгаа юм. Өнөөдрийн шуурхай хуралдаанд танилцуулснаар Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга  Н.Гантөмөр, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ,  Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай,  Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч даргаар С.Очирбат нарыг тус тус томилжээ.

Нийслэлийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын үр дүнг хэлэлцэж, ирэх долоо хоногт хийх ажлын тайлангаа танилцуулдаг юм. Харин үлдсэн нэг орлогчийг энэ долоо хоногт нийслэлийн Засаг даргад танилцуулах, томилох юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж