
Тэгвэл, дуучин Адель энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмаас анхны шагналаа гардлаа. Нууц тагнуулч 007 буюу Жеймс Бондын шинэ цуврал “Skyfall” киноны дуугаар тэрбээр “Киноны шилдэг дуу” номинацийн эзэн боллоо. Шагналаа гардахаар индэрт морилсон дуучин бүсгүй “Бурхан минь” хэмээн дуу алдаад, хайртай хань Саймон Конецкид, энхрий бяцхан үрдээ талархал илэрхийлэв.
Бараг бүтэн жилийн хугацаанд Адель анх удаагаа улаан хивсээр алхсан нь энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам болж байна. Хөл хүнд болсон цагаасаа эхлэн хэвлэл мэдээллийнхэн, папараццийн дурангаас зугтах болсон тэрбээр 2012 оны аравдугаар сард ээж болсон билээ. Гэхдээ өдийг хүртэл тэр бяцхан хүүгийнхээ нэрийг нууцалсаар…
Тэрбээр сар гаруй хугацааны дараа “Оскар”-ын улаан хивсээр алхах биз. Алхаад ч барахгүй “Skyfall” дуугаараа Оскартан болохыг үгүйсгэхгүй…
“Алтан бөмбөрцөг” наадам үргэлжилж байна.