Австралийн нээлттэй тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Австралийн нээлттэй тэмцээн эхэллээ

Талбайн теннисний спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Их дуулга” цувралын шинэ оны анхных болох Австралийн нээлттэй тэмцээн өнөөдөр Мелбурн хотноо эхэллээ. Тус тэмцээнийг дэлхийн шилдэг теннисчдээс Испанийн Рафаэль Надаль өнжиж байна. Эрэгтэйчүүдийн хувьд гуравдугаар тойргоос сонирхолтой тоглолтууд өрнөх бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд эхний тойрогт Чехийн Петрова Квитова (8) Италийн Франческа Скьявоне, Данийн Каролина Возняцки (10), Германы Сабини Лициски нарын шилдэг теннисчид оноолт таарчээ. Мөн гуравдугаар тойрогт АНУ-ын Винус Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдэгүүд таарах магадлалтай байна.

Тэмцээн энэ сарын 27-нд өндөрлөнө. Тус тэмцээний өнгөрсөн жилийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, эмэгтэйчүүдэд Беларусын Виктория Азаренка нар түрүүлж байсан.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж