
1994 оны гуравдугаар сарын нэгэнд Канадад төрсөн дуучин юм. Түүний “You Tube”-д тавьсан бичлэгийг Scooter Brown харсан бөгөөд түүнтэй холбогдон улмаар түүнийг Atlanta хотод дуучин Usher-тай уулзах уулзалт зохион байгуулсан. Түүнээс хойш удалгүй Bieber Usher-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. 2009 онд Bieber “One Time” гэдэг анхныхаа синглийг гаргасан нь дэлхий даяар хит болсон. Түүний дараахан 2009 оны 11 сарын 17-нд “My World” гэдэг анхныхаа цомгийг гаргасан нь богино хугацаанд нэг сая гаруй хувь зарагдан “platinum” цомгийн ангилалд багтсан билээ. Bieber 2010 оны гуравдугаар сарын 23-нд “My World 2.0” цомгоо гаргаад байгаа бөгөөд энэ цомог нь хэд хэдэн улсад хит цомгуудын жагсаалтыг тэргүүлж байна.
Н.Наран