
Энэ үеэр БСГ дээр анхан шатны УЗХ байгуулахын зэрэгцээ, сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, цаашид хэрхэн хамтран ажиллах ажлын чиглэлээ тодорхойлсон байна. Мөн энэ үеэр тус хорооноос жил бүр зохион явуулдаг “Атга будаа” хандивын аяны дүн гаргаж, “Нигүүлсэнгүй үйлст” сургууль, анги хамт олныг шалгаруулж шагналыг гардууллаа. “Нигүүлсэнгүй үйлст сургууль”-аар Улсын Тэргүүний 1 дүгээр сургуулийн хамт олон, “Нигүүлсэнгүй үйлст анги, хамт олон”-оор Улсын Тэргүүний 1 дүгээр сургуулийн Ганбаяр багштай 8а ангийн хамт олон шалгарч, тус сургуулийн Өсвөрийн улаан загалмайн бүлгэмийн удирдагч багш П.Чимгээ МУЗН-ийн “Шилдэг залуу” алтан медалиар шагнагдлаа.
Б.Батжаргал
Б.Батжаргал