
Үе үеийнхний төлөөлөл болсон 50 гаруй уран бүтээлчийн үзэл санаа, сэтгэлгээний цар хүрээг нэгтгэсэн “Бид” үзэсгэлэнгийн шилдгүүдийг маргааш 16.00 цагт тодруулна. Уран зураг, керамик, баримал, контемпорари гээд дүрслэх урлагийн бүхий л бүтээлүүдийг хамруулсан энэхүү үзэсгэлэнгийн шилдгүүдтэй танилцахыг хүсвэл “Өргөө-2” кино театрын хойно байрлах “Blue mon” барилгын нэгдүгээр давхарт буюу “Blue moon” –“Цэнхэр сар” галлерейг зориорой.
Мөн “Цэнхэр сар” галлерейд нэгдүгээр сарын 16-наас зураач Ч.Эрдэнэбат Л.Гантөмөр нарын хамтарсан “Говийн уянга” уран зургийн үзэсгэлэн үүдээ нээнэ. Энэхүү үзэсгэлэнгээр модернист чиглэлийн уран баримал, байгалийн өнгө төрхийг нүдээр үзсэн мэт мэдрүүлэх уран зургууд гээд 80-аад бүтээлийг танилцуулах бөгөөд үзэсгэлэн хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
У.БОЛОР